horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Газрын тосны үйлдвэрийг барьцаалж, Сэлбийн хулгайг шахаж байна

post-img

Анх 2025 онд ашиглалтад оруулна гэж тооцож байсан Газрын тос боловсруулах үйлдвэр өдгөө 2028 ондоо багтаж ашиглалтад орж чадах уу, үгүй гэсэн дэнсэн дээр явна. Анх ковидоос болж ашиглалтад орох хугацаа нь бага багаар хойшилж байсан бол одоо Энэтхэгийн Засгийн газраас зээлсэн мөнгө нь ороод ирчихсэн байхад газрын тосны үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж чадахгүй түр зогсолтын байдалд ороод байна. Нэгэнт үйлдвэр барина гээд мөнгө зээлчихсэн болохоор зээлийн хүү зогсохгүй.

Монголчууд газрын  тосны үйлдвэр барина хэмээн гадаадаас зээл аваад зогсохгүй гадаад ажилчид оруулж ирчхээд ажлыг нь ч хийлгэхгүй түр зогсоож, цалингүй хатааж байна.

Түр зогсоох шалтгаан нь Монгол Улсын төр засгаас үүдэлтэй. Тодорхой тоочвол өрийн тааз, төсвийн алдагдалдаа босго тавьчихсантай холбоотой. Цөөхөн хүн амдаа ахадсан том төсөв баталж, түүнийгээ давуулан зарцуулдгаа хумихын тулд өрийн тааз тогтоож, төсвийн алдагдалд мөн хэмжээ хязгаар зааж өгсөн байдаг. Харамсалтай нь нефть боловсруулах үйлдвэрийн нүсэр ажлынхаа зарцуулалтыг төсөвтөө оруулж тооцоогүй учраас өдгөө үйлдвэрийн ажлыг хүчээр гацаах нөхцөлийг Монголын төр өөрөө хийгээд байж байна.

Дорноговь аймгийн Алтанширээ суманд барьж байгаа газрын тосны үйлдвэрийн ажлыг гацаахгүй үргэлжлүүлэхийн тулд УИХ шийдвэр гаргах учиртай. Газрын тосны үйлдвэрт зарцуулах зээлийн мөнгийг төсвөөс гадна тооцох хэрэгтэй өолж байнаа. Олон гишүүн уг шийдлийг хамгийн зөв гарц гэж харж байгаа ч эрх баригч намын гишүүд газрын тосны үйлдвэрээр далимдуулж хулгайн төслөө урагшлуулах гэж оролдож буй нь парламентад асуудлыг гацаах шалтгаан болж хувираад байна. Н.Алтаншагай нарын 21 гишүүн хамтдаа газрын тосны үйлдвэрийн санхүүжилтэд үүсээд байгаа асуудлыг шийдүүлэхээр өргөн барьсан нь өнөөдөр УИХ дахь МАН-ын бүлгээр хэлэлцүүлэх сэдэв болоод байгаа юм.

Газрын тосны үйлдвэрийн санхүүжилтийн асуудалтай цуг Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Сэлбэ дэд төвийн санхүүжилт цуг яригдаж буй. Яг л нөгөө “Гуя дагаж хүзүү” гэдэг зарчим.

Сэлбэ дэд төвд нийслэлийн удирдлагуудтай холбоотой ашиг сонирхол үүссэн гэдэг нь тодорхой яригдаж байхад парламент харсаар байж, газрын тосны үйлдвэрийг явуулах нэрээр Сэлбийн хулгайг дэмжих шахалтад ороод байна.

Газрын тосны үйлдвэр барихаар Энэтхэгийн Засгийн газраас зээлсэн мөнгө жилийн 1.75 хувийн хүүтэй, нэн хөнгөлөлттэй нөхцөлтэй. Гэвч үйлдвэрээ барьж байгуулах ажлаа монголчууд энэ мэт шалтгаанаар хойшлуулсаар байвал хэдий бага хүүтэй ч төсөвт өртөг нь өссөөр байх юм.

Дорноговь аймгийн Алтанширээд барьж буй нефтийн үйлдвэрт 2026 онд 4500 хүн ажиллах учиртай. Энэ дунд нарийн мэргэжлийн гадаадын инженер, техникийн ажилтан олон бий. Гэвч Монгол Улсын парламентад газрын тосны үйлдвэрийг үргэлжлүүлэн барих асуудлаар барьцаалж, Сэлбийн хулгай мөлхөж буйг цалингаа хүлээн суугаа 4500 ажилтан төсөөлөө ч үгүй байгаа болов уу. Бусдад мэдэгдэхэд ичмээр.

Монгол Улсыг сүүлийн 10 жил жолоодож буй МАН өнөөдөр УИХ дахь бүлгээрээ Сэлбийн төслөө татах уу эсвэл Сэлбийн хулгайгаараа барьцаалж, газрын тосны үйлдвэрийг үргэлжлүүлэн гацаах уу гэдгээ шийднэ. МАН доторх ашиг сонирхлын зодоон энэ мэтээр үргэлжилж байхад, татвар төлөгчдийн мөнгөөр газрын тосны үйлдвэрийн зээлийн хүүг төлсөөр л байна.

0/1000