horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Хүүшийн аманд хууль бусаар газар ухжээ

post-img

Богдхан уулын Хүүшийн аманд “С” ХХК барилга барихаар газар ухаж байхад нь Богдхан уулын УТХГ-ын Хамгаалалтын захиргаа илрүүлжээ. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль болон байгаль орчны багц хуулиудыг ноцтой зөрчин, зөвшөөрөлгүйгээр газар шорооны ажил гүйцэтгэж байсан уг үйлдлийг таслан зогсоож, ухсан нүхийг нь буцаан булууллаа.

АНХААРУУЛГА:
Дархан цаазат газрын нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй аливаа үйл ажиллагаа явуулах нь хууль зөрчсөн үйлдэл бөгөөд холбогдох хууль тогтоомжийн дагуу торгууль, үйл ажиллагааг зогсоох, учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх хүртэл хатуу арга хэмжээ авна.

0/1000