horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Т.Даваадалайг баривчилжээ

post-img

Нийслэлийн засаг даргын орлогч Т.Даваадалайгийн гэрт ЭЦА өчигдөр нэгжлэг хийж, түүнээс байцаалт авсан юм. Түүнийг өнгөрсөн шөнө 48 цагийн хугацаатай баривчилсан талаар хотын дарга Х.Нямбаатар цахим хуудсаараа мэдээллээ. АТГ иргэнээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу 4 дүгээр сарын 20-нд уг асуудлаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, шалгалтын ажиллагааг эхлүүлсэн. Ингэхдээ Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл “Нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан” байж болзошгүй гэх үндэслэлээр мөрдөн шалгаж байна. Т.Даваадалайг эхнэртэй нь хамт шалгаж байгаа гэх мэдээлэл байна. 

“Улаанбаатар метро” төслийг удирдаж буй Т.Мөнхдалайгийн төрсөн ах болох Т.Даваадалайгийн эхнэрийн “Авангард уран дизайн энд инженеринг” гэх компани тус тендерийн сүүлчийн шатанд шалгарсан байдаг.

0/1000