horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userТ. Алтанзагас

НИТХ: “Туулын хурдны зам” төсөлтэй холбоотой асуудлыг хэлэлцэх VII хурал хойшиллоо

post-img

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь АН-ын бүлгээс НИТХ-ын ээлжит VII хуралдааныг хойшлуулах шаардлага бүхий албан бичгийг НИТХ-ын дарга А.Баярт хүргүүллээ. АН-ын бүлэг шаардлагадаа “Ээлжит VII хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн зарим асуудал нь нийгэмд маргаан дагуулж, иргэдийн эсэргүүцэлтэй тулгараад буйг онцлоод, “Туул голоо аваръя” хөдөлгөөн, “Туулын хурдны зам” төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой олон нийтийн зөрчилд хөнгөн хандаж, яаравчлан хэлэлцэх, тодорхой шийдвэр гаргах боломжгүй нөхцөл бүрдсэнийг онцолжээ.

Мөн иргэдийн эрх ашиг, байгаль орчны аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавих ёстой. Туул голын экосистемийг хамгаалах, Туулын хурдны замтай холбоотой асуудал нийслэлийн хэмжээнд бус, улсын бодлого, хууль эрх зүйн зохицуулалттай шууд холбоотой тул Засгийн газар, УИХ болон холбогдох байгууллагуудын нэгдсэн байр суурь гараагүй нөхцөлд НИТХ-аар яаравчлан хэлэлцэх нь зохисгүй” гэжээ.

Дээрх шаардлагыг НИТХ-ын дарга А.Баяр хүлээн авч, өнөөдөр 10:00 цагт товлосон ээлжит хуралдааныг хойшлууллаа.

0/1000