АТГ-аас Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын улсын байцаагч нарт холбогдох эрүүгийн гурван хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. Мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд 40 гаруй улсын байцаагч, гаалийн бүрдүүлэлт хийдэг 10 гаруй аж ахуйн нэгжийг хамруулан шалгаж, нэгжиж байгаа. Уг хэрэгт холбогдуулан, Замын-Үүд дэх Гаалийн газрын хяналт шалгалтын улсын байцаагч С.Аюурзана, Д.Тэмүүлэн нарыг нэг сарын хугацаагаар цагдан хорьжээ. Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Б. ЭнхзаяаЗамын-Үүд дэх Гаалийн газрын байцаагч С.Аюурзана, Д.Тэмүүлэн нарыг цагдан хорьжээ
- 2026/04/27
- •
- 11 цаг 2 минутын өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай
