Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид нэгнийгээ зодож, гэмтээсэн байна. Энэ талаар ар гэрийнхэн нь цахим орчинд “Хүүхдүүдийн хүмүүжил арай биш ээ. Охин хүүхэд нэгнийгээ ингэж ураад маажаад хаячихсан байна” гэх мэдээлэл нийтлэгдсэн. Архангай аймгийн Хайрхан сумын сургуулийн 9, 11-р ангийн сурагч Б, Д нар хоорондоо маргалдаж, нэгнийхээ биед гэмтэл учруулжээ. 9-р ангийн сурагч, 16 нас хүрээгүй хохирогч Б-г хамгаалах байранд хүргэсэн бол уг хэргийг цагдаа шалгаж буй аж.
Энэ талаар цагдаагийн байгууллагаас тодруулахад “Мэдээллийг Архангай аймгийн Цагдаагийн газар энэ сарын 24-нд бүртгэн, шалгасан. Шалгалтын явцад Архангай аймгийн Хайрхан сумын ЕБС-ийн 9, 11 ангийн сурагчид болох Б, Д нар нь үл ойлголцсоноос болж хоорондоо маргалдаж, нэгнийхээ биед гэмтэл учруулсныг тогтоожээ. Насанд хүрээгүй хохирогч Б-г хамгаалах байранд хүргэсэн. Шалгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэлээ.





