Ерөнхий сайд Н.Учралтай нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар өнөөдөр Төрийн ордонд уулзав. Х.Нямбаатар Ерөнхий сайдын өрөөнд Н.Учралтай уулзсан юм.
Энэ талаар Х.Нямбаатар “Ерөнхий сайдтай ирэх өвөл хагас коксын үйлдвэрлэлийг яаж явуулах вэ гэдэг асуудлаар уулзлаа. “Намайг эргүүлж тойруулж шалгаж байхаар намайг дуудаад шалга”. Энэ бүхэн надтай, миний албан тушаалтай холбоотой гэж надад харагдаж байна” гэж тайлбарлажээ.

