horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

НИТХ-ын дарга А.Баярыг 29 төлөөлөгчийн саналаар огцрууллаа

post-img

НИТХ-ын ээлжит бус хуралдаанаар НИТХ-ын дарга А.Баярыг огцруулах тогтоолын төслийг хэлэлцэж, хуралд оролцсон төлөөлөгчдийн 93.5%-ийн саналаар огцрууллаа. НИТХ-ын ээлжит бус хуралдаанд 31 төлөөлөгч оролцсоноос 29 нь НИТХ-ын дарга А.Баярыг огцруулахыг дэмжиж санал өгчээ. Уг хуралдааныг НИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгалан удирдан явуулсан байна.

Өнөөдрийн хурлаар Туул голын хурдны зам төсөл тэргүүтэй 21 асуудал хэлэлцүүлэхээр төлөвлөсөн байжээ. Гэвч хурлыг удирдан явуулах ёстой А.Баяр дарга хуралдаа ирээгүй учраас хурал орой болтол хүлээгдэж байсан тухай Нийслэлийн засаг дарга Х.Нямбаатар мэдэгдээд байгаа юм.

0/1000