Монгол Улсад Генерал цол олгож эхэлсэн түүхт 82 жилийн ой өнөөдөр /2026.04.28/ тохиож байна. Тэртээ 1944 оны энэ өдөр Ардын засгийн газрын 152 дугаар тогтоолоор энэхүү цолыг олгож эхэлсэн ба 2004 оноос хойш “Монгол генералын өдөр” болгон тэмдэглэж иржээ. Түүнчлэн 1944 оны дөрөвдүгээр сарын 28-ны энэ өдөр анхны 11 генерал цолтон төрөн гарсан нь Монгол цэргийн түүхэнд шинэ үеийг эхлүүлсэн түүхэн үйл явдал байлаа.
Тэр цагаас хойш өнөөдрийг хүртэл нийт 240 цэргийн зүтгэлтэнд генерал хэмээх эрхэм цолыг хүртээсэн ба тэднээс Маршал цолтон нэг төрсөн нь төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал юм. Түүнчлэн манай улсын цор ганц эмэгтэй генерал нь бригадын генерал Г.Болор билээ.


