horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн ажлын хэсэг байгуулагдаагүй байна

post-img

Өнөөдөр УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана. Хурлаар хаврын чуулганаар хэлэлцүүлэх асуудлын дараалалд багтаагүй зарим хууль тогтоомжийг нэмэх асуудлыг нэмэх тухай хэлэлцэх юм. Мөн төрийн албаны үйл ажиллагааны тайланг мөн хэлэлцүүлнэ.

Дашрамд дурдахад УИХ-ын төрийн байгуулалтын байнгын хорооны даргаар Сангийн сайд асан Б.Жавхлан томилогдсон. Тус байнгын хорооноос УИХ-ын гишүүнийг ёс зүйн зөрчил гаргавал эгүүлэн татах тухай Ерөнхийлөгчийн санаачилсан хуулиар ажлын хэсэг байгуулагдах учиртай. Гэхдээ одоогоор ажлын хэсгийг хэн ахлах тухай болон бүрэлдэхүүнд ямар гишүүд багтах тухай мэдээлэл тодорхой болоогүй байна.

0/1000