horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Энэ жил зүүн бүсэд хэт халж, гандуу зун болох төлөв гарчээ

post-img

Эдийн засаг, хөгжлийн яамны харьяа Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэнгээс гаргасан 2026 оны тариалалтад баримтлах технологийн зөвлөмжийг Монгол орны бүс нутгуудын 5-7 дугаар сарын цаг уурын урьдчилсан мэдээнд тулгуурлан боловсруулсан байна. Тариалангийн төв бүсийн хувьд 5,6,7 дугаар саруудад олон жилийн дунджаас дулаан, буух тунадасны хувь олон жилийн дундаж хэмжээнд буюу 50-70 мм ба түүнээс дээш байх төлөв гарчээ. Энэ нь агаарын хэт халалтын нөлөөг зөөлрүүлэх сайн талтай гэж үзжээ. Харин зүүн бүсэд дурдсан саруудад буух тунадасны хэмжээ олон жилийн дунджаас бага байгаагийн дээр сүүлчийн хоёр сард нь агаарын температур халахаар байна. Энэ жил зүүн бүсэд бүхэлдээ олон жилийн дунджаас илүү дулаан байх төлөвтэй байгаа нь тариалалтын технологид одоогоос анхаарах шаардлагатайг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ. Баруун бүсийн тариалан эрхэлдэг нутгуудад 6 дугаар сард буух тунадасны хэмжээ олон жилийн дунджаасаа их байх төлөв гарчээ.

0/1000