horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Энхзаяа

Гадаад валютын нөөцийн шаардлагад урт хугацаат санхүүжилтийг дэмжих шийдвэр гаргалаа

post-img

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос өнөөдөр /2026.04.28/ мэдээлэл хийлээ.

Банкны заавал байлгах нөөцийн эх үүсвэрт өөрчлөлт оруулах тухай. Мөнгөний бодлогын зөвлөл өнөөдөр хуралдаж, дараах шийдвэр гаргалаа.

  • Банкны гадаад зах зээлээс энэ оны 10-р сарын 1-ний өдрөөс хойш шинээр татсан 360 хоногоос 3 жил хүртэлх хугацаатай гадаад валютын бонд, зээлийн эх үүсвэрийн 25 хувьтай тэнцэх дүн заавал байлгах нөөцөд тооцох эх үүсвэрт хамруулах юм байна.

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны гишүүн Н.Батнасан: Дэлхийн эдийн засгийн төлөв тодорхой бус байдал өндөр хэвээр буй. Гадаад санхүүжилтийн зардал хүртээмж богино хугацаанд өөрчлөгдөх, хөрөнгийн урсгалын төлвийг өөрчилж болзошгүй байна. Сүүлийн жилүүдэд банкны салбарын нийт эх үүсвэрт гадаад санхүүжилтийн эзлэх хувь өсч, зээлийн санхүүжилтийг гадаад эх үүсвэрээс нэмэгдүүлэх хандлага ажиглагдаж байна. Энэ нь санхүүжилтийн бүтцийн гадаад хамаарлыг нэмэгдэж байна. Иймд гадаад эх үүсвэрийн бүтцийг илүү урт хугацаатай, тогтвортой чиглэлд шилжүүлэх, валютын болон хугацааны зөрүүг бууруулах зорилгоор дээрх эх үүсвэрийг гадаад валютын заавал байлгах нөөцийн шаардлагад хэсэгчлэн үе шаттай хамруулах шийдвэр гаргалаа. Энэ нь богино, дунд хугацаатай гадаад санхүүжилтийн сэдлийг бууруулж, урт хугацаат эх үүсвэрийг дэмжихэд чиглэсэн бодлогын арга хэмжээ юм.

Нөгөө талаас, банкны системийн мөчлөгийн эрсдэл өмнөх үеүүдтэй харьцуулахад буурсан. Санхүүгийн мөчлөг илүү тэнцвэртэй түвшинд шилжлээ. Монголбанкны хийсэн стрестестийн үр дүнгээр макро эдийн засгийн томоохон сөрөг шокийн үед ч банкуудын өөрийн хөрөнгийн хүрэлцээ, эрсдэл даах хэмжээнд зохистой түвшинд хадгалагдахар байна. Цаашид макро санхүүгийн орчны төлөв хэрхэн өөрчлөгдөхөөс хамаарч мөнгөний бодлогын хороо бодлогын дараагийн алхмыг тухай бүрт нь хэрэгжүүлэх болно гэж мэдэгдлээ.

0/1000