horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилгыг 2027 оны 1-р сард ашиглалтад оруулна

post-img

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилга, дэмжлэгээр барьж буй МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилгыг ирэх оны нэгдүгээр сард бүрэн ашиглалтад хүлээн авна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 онд холбогдох яамд, хотын захиргаа, сургуулиудын төлөөллийг хүлээн авч уулзахдаа Хууль зүйн сургуулийн барилгыг барих санаачилга гарган, бүтээн байгуулалтыг нь эхлүүлж байсан юм.

2024 онд эхэлсэн барилгын I үе шат буюу Б блокийн санхүүжилтийг МУИС гаргаж, А блокийг төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байна.

Б блокийн ажил ирэх сард дуусах бол А блок 70 хувьтай байна. Цогцолбор барилгыг ирэх оны нэгдүгээр сард буюу МУИС үүсэн байгуулагдсаны 85 жилийн ойгоор ашиглалтад оруулна.

МУИС-ийн сүүлийн 60 жилийн түүхэнд байгаагүй, оюуны томоохон хөрөнгө оруулалт болох бүтээн байгуулалтыг хугацаанд нь, чанарын өндөр түвшинд гүйцэтгэж дуусгахыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх холбогдох яамд, сургууль, аж ахуйн нэгжүүдийн удирдлагуудад захилаа.

6 давхар энэ барилгад нэг зэрэг 2,000 орчим хүн сургалт, судалгааны үйл ажиллагаа явуулах боломжтой.

Тухайлбал,150 орчим хүний суудалтай нэг, 120 орчим хүний суудалтай хоёр, 70 орчим хүний багтаамжтай лекцийн гурав, семинарын 38 танхимтай. Профессор багш нарын судалгааны өрөө, номын сан, автомашины зогсоолтой.

Мөн Ерөнхийлөгчийн зарлигаар байгуулсан МУИС-ийн Үндсэн хуулийн эрх зүйн хүрээлэнг энд байрлуулахаар төлөвлөжээ.

Б блокийн барилгын зургийг “Нарлаг хөхий” ХХК гаргаж, гүйцэтгэгчээр “Евро-Ази зам”, А блокийн барилгын зургийг “Бум-Асар” ХХК түншлэл, гүйцэтгэгчээр “Хаппи бьюлдинг” ХХК ажиллаж байна.

0/1000