horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Ялалтын парадад цэргийн техник, цэргийн сургуулийн сонсогчдыг оролцуулахгүй

post-img

ОХУ-ын Москва хотын Улаан талбайд 5 дугаар сарын 9-нд болох Ялалтын парадад цэргийн техник, цэргийн сургуулийн сонсогчдын цуваа оролцохгүй гэдгийг тус улсын Батлан хамгаалах яам албан ёсоор мэдэгдлээ. Суворов, Нахимовын нэрэмжит цэргийн сургууль, кадетын корпусын сонсогчид анх удаа уг жагсаалд оролцохгүй болж байна. Парадын явган жагсаалын бүрэлдэхүүнд цэргийн дээд сургуулиуд болон тусгай анги нэгтгэлүүдийн алба хаагчид оролцоно.

Өнөө жилийн парадад цэргийн техникийн цуваа оролцохгүй болсон нь бас нэг онцлог болов. Тус парадын цар хүрээг тус яамны тайлбарласнаар үүсээд буй оперативын нөхцөл байдалтай холбогдуулан ийн хумьсан байна. Харин нисэх хүчний агаарын үзүүлбэр болно. Оросын нисэх хүчний үзүүлбэрийн багууд Улаан талбай дээгүүр ниснэ. Парадын төгсгөлд “Су-25” онгоц Москвагийн тэнгэрийг ОХУ-ын Төрийн далбааны өнгөөр чимдэг. Үүнийг хэвээр нь үлдээсэн байна.

0/1000