Засгийн газар өнөөдөр Замын-Үүд дэх Гаалийн газрын даргаар алдарт уяач С.Дамжабавыг томиллоо. Тэр Техникийн их сургуулийг цахилгааны инженер мэргэжлээр төгссөн. Сүүлд эрхзүйч мэргэжил эзэмшжээ. Эдүгээ гаалийн байгууллагад 25 дахь жилдээ ажиллаж байна.
2 хүү, 2 охинтой. Эхнэр Лхагвасүрэнтэйгээ оюутан байхдаа танилцжээ. С.Дамжабавын эцэг эх нь Төв аймгийн хүмүүс. Аав нь Дэлгэрхаан сумынх, ээж нь Эрдэнэсант сумынх.
Тэр Яармагт дунд сургуульд сурдаг байхдаа Алтанбулагаас ах, дүү 2 сайвар бор үрээтэйгээ сургуульдаа ирж, ангийнхандаа гайхуулж явсан гэнэ.

