horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Булганы ИТХ-ын төлөөлөгч С.Гал-Эрдэнэд 2 жил хорих ял оноолоо

post-img

Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгч, бизнесмэн С.Гал-Эрдэнэд холбогдох хэргийг нийслэлийн Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх өчигдөр хэлэлцэн, шийдвэрлэлээ. О.Жамъянсүрэн нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа иргэн С.Гал-Эрдэнэд зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгажээ.

С.Гал-Эрдэнэ 2023 оны 7 дугаар сард гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн хэмээн Зөрчлийн тухай хуулийн 5.4.4 дэх хэсэгт заасны дагуу Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын II хэлтэст шалгуулж байв. Энэ үедээ хорооныхоо хэсгийн байцаагч, ахлах дэслэгч О.Жамъяансүрэнд хахууль өгч, хэргээ хаалгах гэж оролдсон аж.

О.Жамъянсүрэн уг хэргээр С.Гал-Эрдэнэд шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авахуулах тухай санал гаргасан атлаа хэргийг нь шүүхэд даруй шилжүүлэлгүй удаашруулжээ. Учир нь тэрээр энэ үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд С.Гал-Эрдэнээс нийт 4.5 сая төгрөгийн хахууль авсан байв. С.Гал-Эрдэнэ ч өөрт холбогдох хэргийг удаашруулах, хаалгах үүднээс О.Жамъянсүрэнд нийт 4.5 сая төгрөг өгсөн нь АТГ-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогджээ. Энэ хэрэгт прокурор яллах дүгнэлт үйлдэн, хэргийг нь шүүхэд шилжүүлжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх уг хэрэгт нь О.Жамъянсүрэнд нийтийн албанд 4 жил ажиллах эрх хасах, 2 жил хорих ял оноолоо. С.Гал-Эрдэнийг нийтийн албанд 4 жил ажиллах эрх хасах, 2 жил хорих ялаар шийтгэлээ.

Уг нь С.Гал-Эрдэнэ гэр бүлийн хүчирхийллийн хэргээ хуулийн дагуу шийдүүлсэн бол албадан сургалтад сууж, 7-30 хоног баривчлах шийтгэл хүлээх байсан аж.

Тэр “Харганат цамхаг секьюрити” ХХК-иар харуул хамгаалалт, “Эм Жи Ти майнинг” ХХК-иар уул уурхайн машин, механизм, тоног төхөөрөмжийн худалдаа, “Жи ар капитал логистик” ХХК-иар төмөр замын ачаа тээвэр, “Хангай констракшн” ХХК-иараа барилгын бизнес эрхэлдэг. “Женко” Х.Баттулгын хуурай дүү гэгддэг.

0/1000