Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн иргэдэд эзэмшүүлсэн хувьцаа болон түүнд хуваарилагдсан ногдол ашгийг өвлөгчид шилжүүлэх тухай шийдвэрийг баталлаа. Энэ шийдвэрээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг эзэмшиж байгаад нас барсан 130,000 гаруй иргэний хувьцаа болон ногдол ашгийг тэдний үр хүүхэд, гэр бүл өв залгамжлах боломжтой боллоо. Тус тогтоол 2026 оны 6 дугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Одоогийн зохицуулалтаар өвлөх эрхийн гэрчилгээ, өв хүлээн авах хүний иргэний үнэмлэх буюу түүнтэй адилтгах баримт бичиг, нас барсан хүний нас барсны гэрчилгээ, өв хүлээн авагчийн өргөдөл болон гүйлгээний шимтгэл төлсөн баримтыг бүрдүүлэн брокерын компанидаа хандаж хувьцааг өвлөн авдаг журамтай байна.
Хүний эрхийн мэдрэмжтэй, хараат бус сэтгүүл зүйг танд хүргэе.
Subscribe
Нас барсан иргэний хувьцааг 6-р сарын 1-нээс өвлүүлнэ
- 2026/04/29
- •
- 1 цаг 29 минутын өмнө
- •
- 1 мин уншина

- Шинэ
- Хандалттай

2026-04-29 08:02:26
хэдэн оноос хойш нас барсан иргэд хамрагдах юм бол