horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Гар, хөл, амны өвчин хүндэрвэл тархины эмгэг үүсгэх эрсдэлтэй

post-img

Гар, хөл ,амны өвчний дэгдэлт их байгаа талаар ХӨСҮТ-өөс мэдээллээ. Тус өвчин нь 3 сартайгаас 10 нас хүртэлх хүүхдийн дунд дэгдэлт их байдаг аж. Гар, хөл, амны өвчин (GHAMӨ) нь вирусийн халдвар авснаас хойш 3-7 хоногийн дараа илэрч эхэлдэг. Өвчин ихэвчлэн халууралт зэрэг хөнгөн шинж тэмдгээр эхэлдгийг эмч нар онцоллоо.

Хүүхдэд илрэх гол шинж тэмдгүүд,

• Халууралт: GHAMӨ-ийн анхны шинж тэмдэг нь ихэвчлэн 2-3 хоног үргэлжилдэг халууралт байдаг. Халууралт нь ихэвчлэн хөнгөн эсвэл дунд зэргийн байдаг бөгөөд хүүхэд тавгүйтэх, ууртай болох, хоолны дуршил буурах зэрэг шинж дагалдаж болно.

• Хоолой өвдөх ба хоолны дуршил буурах: Халууралт намжсаны дараа хүүхдийн хоолой өвдөж, залгих, хооллох хүндрэлтэй болдог. Амны хөндийн өвдөлттэй ярнаас болж хоолны дуршил буурах нь түгээмэл.

• Тууралт: GHAMӨ-ийн онцлог тууралт нь улаан өнгөтэй, хавтгай эсвэл товгор толбо хэлбэртэй гарч болно. Ихэвчлэн гарын алга, хөлийн ул, заримдаа өгзөг дээр гардаг. Тууралт нь жижиг цэврүү болж хувирах нь бий.

Гар, хөл, амны өвчин нь амьсгалын болон хоол боловсруулах замаар дамждаг байна. Иймд ариун цэврийн дэглэмийг сайтар сахих ёстойг эрүүл мэндийн байгууллагаас анхаарууллаа. Энэ төрлийн өвчнөөр өвчилж хүндэрвэл тархины эмгэг үүсэх эрсдэлтэйг ХӨСҮТ-өөс сэрэмжлүүллээ.

0/1000