horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Дорнод аймгийн Булган суманд ой хээрийн түймэр гарчээ

post-img

Дорнод аймгийн Булган сумын Баян-Уул багийн “Хадан хөв” гэдэг газар хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг Онцгой байдлын байгууллага 2026.04.29-ний өдрийн 12:15 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Б.Мягмардоржийн ахалсан 44 алба хаагч, 7 автомашин, Булган сумын мэргэжлийн ангийн 25 алба хаагч, 4 автомашин, Баянтүмэн сумны мэргэжлийн ангийн 15 алба хаагч, 2 автомашин, Хэрлэн сумын мэргэжлийн ангийн 20 алба хаагч, 7 автомашин, нийт 130 хүн, 24 автомашинтай хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна.

0/1000