horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Нийтийн тээврийн төлбөрийн төхөөрөмжид 5-р сарын 2-ноос өөрчлөлт хийнэ  

post-img

Иргэд нийтийн тээврийн автобусаар зорчиход хоёр төрлийн төхөөрөмжөөр төлбөрөө төлдөг. Тэгвэл төлбөрийн системийг ирэх сард өөрчлөхөөр болжээ.

Нийтийн тээврийн автобусны төлбөрийн картыг 5-р сарын 2-ны өглөөнөөс нэг  төхөөрөмжид уншуулж төлбөрөө төлдөг болно. UBcard төхөөрөмжид Umoney болон банкны карт, UBcard апп, QR уншина. Өөрөөр хэлбэл Umoney картыг уг төхөөрөмж дээр уншдаг болж, шинэчлэгдэж байгаа талаар Улаанбаатар Смарт карт” ХХК-ийн бизнес хамтын ажиллагааны хэлтсийн дарга С.Гэрэлт-Од онцоллоо.

Мөн UBcard аппликэйшнээр Umoney картыг цэнэглэдэг болж байна. Нийслэл хотод өдөрт 1,100 гаруй автобус иргэдэд үйлчилдэг бөгөөд 2024 онд 33 тэрбум төгрөгийн орлоготой ажиллаж байсан бол 2025 онд 56.7 тэрбум болж, орлого нь 69 хувиар нэмэгджээ.

0/1000