horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Оюутан залуусын дунд үндэсний аварга шалгаруулах бөхийн барилдаан болно

post-img

Оюутан залуусын дунд үндэсний бөхийн өв соёлыг түгээн дэлгэрүүлэх, барилдааны ур чадварыг дээшлүүлэх, тамирчны хөгжил, мэргэжлийн боловсрол эзэмших хүсэл эрмэлзлийг дэмжих зорилготой “Оюутны улсын аварга шалгаруулах” барилдаан зохион байгуулагдана. Энэ барилдаан маргааш буюу 5-р сарын 01-нд тус барилдааныг Монгол бөхийн өргөөнд зохион байгуулах юм байна.

Барилдаанд 18–25 насны их, дээд сургууль, коллежийн бакалавр, магистр түвшний 2.5-аас дээш голч дүнтэй оюутнууд оролцох боломжтой.

Түүнчлэн -65 кг, -75 кг, -85 кг, -95 кг, +95 кг болон үнэмлэхүй жин гэсэн ангиллаар болох бөгөөд сургууль бүрээс нэг жинд дөрвөн бөх оролцох юм байна. Мөн жин тус бүрийн аваргуудад үнэмлэхүй ангилалд барилдах эрх олгоно.

0/1000