Тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжээс 6 төрлийн нутагшсан сортын 7,338.0 тонн үрийн улаанбуудай худалдан авч нөөц бүрдүүлсэн ба өмнөх оны үлдэгдэл нөөц 3,306.0 тонн, нийт 11.8 мянган тонны нөөц бүрдүүлсэн. Энэ нь нийт 88.7 мянган га талбайд тариалалт хийх хэмжээний үрийн улаанбуудай гэдгийг Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрллийн яамнаас мэдээллээ.
Үрийн улаанбуудайн үрийг 2026 оны нэгдүгээр сарын 15-ны өдрөөс долоо хоног бүрийн пүрэв гарагт Хөдөө аж ахуйн биржийн арилжаагаар олон нийтэд ил тод, нээлттэй худалдан борлуулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийт 23 удаагийн биржийн дуудлага худалдаа зохион байгуулж 280 тариаланч иргэн, аж ахуйн нэгжид 15 хувийн урьдчилгаа төлбөртэй зээлээр олгоод байна. Хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар ОХУ-аас 2000 тонн элит үрийн улаанбуудай нийлүүлсэн байна. Импортын элит үрийг биржийн арилжаагаар оруулахгүй шууд худалдан борлуулж байгаа. Ингэхдээ урьдчилгаа 30 хувийн төлбөр төлөөд зээлээр авах боломжтой аж.

