horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Үндэсний бичиг үсгийн баяр 5 дугаар сарын 3-нд тохионо

post-img

Монгол хэл, бичиг үсгийг сурталчлан түгээн дэлгэрүүлэх зорилготой “Үндэсний бичиг үсгийн баяр” 5 дугаар сарын 3-ны өдөр тохионо.

Тус баярыг жил бүрийн 5 дугаар сарын эхний ням гарагт тэмдэглэхээр 2003 онд Ерөнхийлөгчийн зарлигаар баталж, 2019 онд албан ёсны тэмдэглэлт өдөрт багтаасан.

Энэ өдөр монгол бичгээ сурч, судлан, бахархахын зэрэгцээ үндэсний дархлаагаа бэхжүүлэх чухал ач холбогдолтой. Баярыг тохиолдуулан улс орон даяар олон нийтийн оролцоонд тулгуурласан танин мэдэхүйн арга хэмжээ, салбар хоорондын хамтын ажиллагаа, сурталчилгааны ажлуудыг зохион багйуулах юм. 

0/1000