Хөвсгөл аймгийн Галт сумын Нүхт багийн “Онгоцны толгой” гэдэг газар аймгийн төвөөс урд зүгт 130 км-т, сумын төвөөс зүүн зүгт 30 км-т “ЗИЛ-131” загварын ачааны автомашин Идэрийн голын усанд суусан тухай дуудлага өнөөдөр өглөө 06:55 цагт Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн дугаарт иржээ. Дуудлагын дагуу Галт сум дахь Гал түймэр унтраах, аврах 76 дугаар ангийн алба хаагчид ажиллаж уг ачааны автомашин дотор зорчиж явсан 2 том хүнийг завиар зөөвөрлөж голын эрэг дээр эсэн мэнд гарган, 11:31 цагт машиныг татан гаргалаа.


Иймд иргэд, тээвэрчдийг өөрсдийн аюулгүй байдлыг хангаж баталгаат зам гүүрээр зорчих, цаг хожих, зам товчлох зэргээр гарам гарцгүй газраар гол нуурын усаар гатлахгүй байхыг онцгой байдлын байгууллагаас анхаарууллаа.

