Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай нарын 21 гишүүнээс өдөр өргөн мэдүүлсэн Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг парламент баталлаа. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс эсэргүүцсэн, төсвийн алдагдлын хэмжээг өндөр дүнгээр нэмэх уг 1 удаагийн хуулийн төслийг эсэргүүцэх гишүүд олон байсан юм.
УИХ дахь АН, МАН-ын бүлэг ээлжлэн завсарлага авч сунжруулсан 3 төслийг төсвийн хуулиас гадуур явуулахыг эцэстээ чуулганаар дэмжлээ. Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс энэ хуулийн төслийн үйлчлэлд Сэлбэ дэд төвд түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хамрагдах үндэслэл, шаардлага байхгүй хэмээн үзсэн болохыг, Сэлбэ дэд төвд түшиглэсэн гэр хорооллыг орон сууцжуулах төсөл нь хувийн хэвшлийн эдийн засаг дахь орон зайг хумих үр дагавартай хэмээн үзэж буйгаа Д.Энхтүвшин гишүүн хэлэлцүүлгийн явцад илэрхийлсэн ч хуралдаанд оролцсон гишүүдийн олонх төслүүдийг явуулах нь зүйтэй хэмээн үзлээ.
1 удаа хэрэгжих уг хуулийн үйлчлэлээр гадаадаас хүүтэй зээлсэн мөнгөний түгжээг тайлж Сэлбэ дэд төв болоод газрын тосны үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын төслүүдийн санхүүжилтыг хэвийн үргэлжлүүлэх боломж бүрдэж байна.


