horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Эрдэнэтийн-Овооны Оюут ордын нөөцийг албан ёсоор хүлээж авлаа

post-img

Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлийн өргөтгөсөн хурал Улаанбаатар хотод болж, Эрдэнэтийн овооны Оюут ордод 2023–2025 онд хийсэн нарийвчилсан хайгуулын үр дүнг хэлэлцэн, стратегийн ач холбогдолтойд тооцож, нөөцийг албан ёсоор хүлээн авлаа. Ингэснээр Эрдэнэтийн-Овоог бүлэг орд хэмээн нэрлэх эрх зүйн үндэс бүрдэж, Монгол Улсад хайгуул нь бүрэн хийгдэж буй зэсийн цөөн ордын нэг болов.

Оюут ордод нарийвчилсан хайгуул хийх шийдвэрийг 2023.05.02-нд гаргаж, хээрийн ажлыг эхлүүлснээс хойш 3 жилийн дараа буюу яг ой дээр нь үр дүнгээ тайлагнав. Анх батлагдсан геологийн даалгаварт хээрийн ажлыг 36 сарын хугацаанд гүйцэтгэж, түүнээс хойш 6 сарын дотор тайлан боловсруулахаар тусгажээ. Гэсэн ч гүйцэтгэгчид уг ажлыг төлөвлөснөөс 6 сарын өмнө дуусгалаа.

Судалгааны хүрээнд Оюут уулыг далайн түвшнээс дээш 1408 метр өндөрт байрлах бүсэд 930 метр хүртэл гүн өрөмдөн, шинжилсэн байна. Үр дүнд нь анх төлөвлөсөн гүнээс хэдэн зуун метрээр илүү гүнд зэсийн хүдэржилт үргэлжилж байгааг тогтоов. Энэ ньтус ордын геологийн боломжийг мэдэгдэхүйц тэлж байгаа аж.

Нөөцийн хувьд 1990 онд 42 сая тонн хүдэртэй хэмээн үнэлэгдэж байсан Оюут ордын хэмжээг 200 сая тонн хүргэх зорилт тавьж байсан ч геологичид уг үзүүлэлтийг давуулан8 404 сая тонн хүдэртэй, дунджаар 0.3 хувийн агуулгатай, 1.2 сая тонн металл зэсийн нөөцтэй болохыг тогтоожээ. Энэхүү нөөцийн тооцоог Канадын NI 43-101 стандартын дагуу боловсруулж, хөндлөнгийн мэргэшсэн шинжээч нар хянан баталгаажуулсан байна.

Уг ордыг өмнө нь “Шаашид судлах шаардлагагүй” хэмээн үзэж байсан ч Дэлхийн зах зээл дэх зэсийн үнэ өссөн, мөн Эрдэнэтийн дэд бүтцийн давуу талд тулгуурлан, эдийн засгийн хувьд ашиглах боломжтой нь ийнхүү нотлогдож байна. Нарийвчилсан судалгаагаар Оюут ордын хэмжээнд нийт 55 төрлийн эрдэс, 36 элемент байгааг тогтоож, гидротермаль хувирлын судалгааг газрын хэвлийн орон зайд 11,800 гаруй тоон түвшинд боловсруулжээ. Энэ нь судалгаанд шинэ жишиг болж байгааг геологичид онцолжээ.

Түүнчлэн Орхон-Сэлэнгийн бүс нутагт зэс-молибденийн порфирын төрлийн орд илрүүлэх геологи, геофизик, геохими, структурын шалгуур үзүүлэлтүүд илүү тодорхой болж, Завсар, Өмнөд-Оюут, Цагаанчулуут болон гүний талбайнуудад цаашид эрэл, үнэлгээ, урьдчилсан хайгуул хийх боломж нээгдсэнийг онцоллоо. Энэхүү үр дүн нь Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан стратегийн ордуудын хайгуулыг эрчимжүүлэх, нөөцийг тогтоох, ашиглалтад бэлтгэх зорилтын хэрэгжилтийг хангаж буй бодит алхам болж байна.

0/1000