Говь, тал, хээрийн нутгаар хуурайшилт нэн их болон их түвшинд байна. Баян-Өлгий, Завхан, Хэнтийн хойд, Увс, Хөвсгөл, Төв, Сэлэнгийн баруун, Говь-Алтай, Дорноговь, Дорнодын өмнөд хэсэг, Ховд, Булганы нутгийн зарим газар, Баянхонгор, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь, Сүхбаатарын нутгаар агаар хэт хуурай байна. Хөвсгөл, Төв, Сэлэнгийн зүүн хэсгээр их хуурайшилттай, Баянхонгорын хойд хэсэг, Ховд, Завхан, Архангайн зарим газраар дунд зэргийн хуурайшилттай байгааг УЦУХ сэрэмжлүүллээ.
Иймд иргэд, малчид та бүхэн ой хээрийн бүсэд зорчихдоо галын аюулгүй байдлыг чанд сахиж, ил гал гаргахгүй байх, өнжмөл шар өвсийг шатаахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

