horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Увс аймгийн Завхан суманд газар 4.8 магнитудын хүчтэй хөдөлжээ

post-img

Увс аймгийн Завхан сумын нутагт өнөөдөр 07:30:38 цагт газар 4.8 магнитудын хүчтэй хөдөллөө. Тус аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээс үзвэл уг чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй аж. Харин Хяргас суманд газар хөдлөлтийн чичирхийлэл бага зэрэг мэдэгдсэн байна.

Газар хөдлөлтийн төвөөс ойр орших аймаг, сумд:

  • Увс аймгийн Цагаанхайрхан сумын төвөөс баруун урд зүгт 50 км
  • Увс аймгийн Завхан сумын төвөөс зүүн хойд зүгт 55 км
  • Увс аймгийн Хяргас сумын төвөөс урд зүгт 58 км

4-р сарын 26-нд Ховд аймгийн Зэрэг сумын нутагт газар 5.5 магнитудын хүчтэй хөдөлсөн бол ийн 9 хоногийн дараа Увс аймгийн Завхан сумын нутагт газар хөдөллөө.

0/1000