horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Жирэмсэн эмэгтэйг 4 настай охинтой нь хөнөөсөн хэрэгтний гэм зэмийг 6-нд шүүнэ

post-img

Нийслэлийн Баянзүрх дүүргийн II хороо, Дарь-Эхэд энэ оны 1 дүгээр сарын 4-нд жирэмсэн эмэгтэйг 4 настай охинтой нь хөнөөж, 3 настай охиныг хүнд гэмтээсэн хэрэг гарсан. Уг хэрэгт хөршийнх нь 48 настай М.Батчулууныг сэжиглэн, шалгаж дуусжээ. Түүнийг уг хэргийг үйлдсэн болохыг цагдаагийн байгууллага тогтоосон байна.

М.Батчулуунд нийслэлийн Прокурорын газар Эрүүгийн хуулийн 10.1-2.6.2 “Олон хүнийг хөнөөсөн”, 10.1.3 “Бага насны хүүхдийг хөнөөсөн”, “Өөр нэг хүүхдийн амь бүрэлгэхийг завдсан” гэх заалтаар яллах дүгнэлт үйлдэн, шүүхэд шилжүүлжээ. Түүний гэм бурууг шүүх хурал 5 дугаар сарын 6-ны 09:00 цагт Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно.

0/1000