horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Эрх баригчдад ард түмний жагсаал, цуглаан “наалдахаа” больжээ

post-img

Социализмын жилүүдэд 5-р сарын 1-нийг жил бүрийн Хөдөлмөрчдийн баярын өдөр болгон тэмдэглэж ирсэн уламжлал бий. Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэн ч өнгөрсөн баасан гарагт Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос 5-р сарын 1-ний уламжлалт жагсаалаа зохион байгууллаа. Гэхдээ энэ удаагийн жагсаал социализмын үеийн Майн баярын жагсаалаас ялгаатай нь Засгийн газрын эсрэг шаардлага гаргаж байгаагаараа өөр. Шаардлагын агуулга нь Монголын нийгэм, эдийн засагт үүссэн нөхцөл байдлаас богино хугацаанд гарч, иргэд хөдөлмөрчдийн эрх, ашиг сонирхлыг хангахын төлөө бодлого, арга хэмжээг нэн даруй хэрэгжүүлэх юм. Учир нь Засгийн газар мах, шатахууны үнийн өсөлтөөс үүдсэн инфляцын эсрэг ямар нэг хариу арга хэмжээ огт авахгүй байгаа юм.

Баасан гарагт Сүхбаатарын талбай дээр өрнөсөн жагсаалд ҮЭ-ийн 10,000 орчим гишүүн, дэмжигч оролцсон нь жагсаал нэлээн өргөн хүрээг хамарсныг харуулж байна. Гэвч МҮЭХ-ноос хийж байгаа энэхүү жагсаалыг УИХ огт анзаараагүй гэхэд хилсдэхгүй. Харин Ерөнхий сайд Н.Учрал шийдвэртэй амлалт өгөөгүй ч ямартай ч шаардлагыг нь хүлээн авлаа.

Гэхдээ эрх баригчид анх удаагаа жагсаал, цуглааныг тоохгүй байгаа юм биш. Хөдөлмөрийн хүнд нөхцөлд өр зээлээр цалин хөлсөө залгуулж яваа эрчим хүчний инженер, техникийн ажилтнууд эсэргүүцлээ илэрхийлж, Сүхбаатарын талбайд бараг 7 хоног жагссан ч УИХ, Засгийн газар битгий хэл Эрчим хүчний сайд нь ч тоогоогүй билээ.

Ийнхүү МАН төрийн эрхэнд 10 жил засагласан жилүүддээ иргэдийнхээ жагсаал, цуглааныг ч тоохоо байлаа. Тэдэнд эрх мэдлийн төлөөх өрсөлдөөнийх нь хажууд энгийн иргэд өлсөж туйлдах нь хамаагүй болжээ. Ард түмний асуудал МАН-аас төрд суусан сайд нарт хэдийнэ наалдахаа байжээ.

Ахмадууд тэтгэврээ нэмүүлэх тухай шаардлагыг 2025 оны 5-р сард тавьж эхэлсэн байдаг. Тэтгэврийнхээ доод хэмжээг 1,5 сая төгрөг болго гэдэг шаардлага тавьсан тэдний үг Засгийн газарт битгий хэл Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын чихэнд ч наалдаагүйг бид харсан. Ахмадуудынхаа тэтгэврийг нэмэх тухай ганц үг ган хийгээгүй салбарын сайд Т.Аубакир ахмадуудыг “Тэтгэврээ хүлээж суухын оронд ажиллаж хөдөлмөрлө” гэдэг хатуу үгийг насаараа ажиллаж, мөнхийн амралтдаа суусан ахмадууддаа хэлсэн. Тэр үгнийх нь шүлс хатаагүй байна.

Нэгэнт төр нь түмнээ сонсохоо больсон хатуу цаг ирсэн тул бүсээ чангалаад байхаас өөр сонголт Монголын ард түмэнд үлдсэнгүй. Эцэстээ бүс нь тасрах уу, ард түмний тэвчээр тэсрэх үү? Одоогоор таахад бэрх байна.

0/1000