Өнгөрсөн 7 хоног парламентаар Эрхтэн, эд эс шилжүүлэн суулгах тухай хуулийг баталсан. Тэгвэл уг хуулийн төсөл шинэчлэгдэн батлагдсантай холбоотойгоор УИХ-аас тогтоолын төсөл баталж, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд мөн өөрчлөлт оруулах шаардлага үүссэн юм. Тэгвэл өнөөдөр энэ шаардлагын дагуу УИХ-ын хүний хөгжил нийгмийн бодлогын байнгын хороогоор энэ хуулийн төсөлд нийцүүлэх төслүүдийг хэлэлцэх нь. Тухайлбал:
- Байнгын хорооны тогтоолын төсөл /Цаглавар батлах тухай/
- “Хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/
- Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлэг/
- Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нарын 4 гишүүн 2025.03.31-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/


