horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

Нийгмийн сүлжээнд хүүхдийн оролцоог зохицуулах тухай хуулийн төслийг “D-parliament”-д байршуулж, иргэдээс санал авч байна

post-img

 Нийгмийн сүлжээнд хүүхдийн эрхийг хамгаалах зайлшгүй шаардлага үүсч буй тул анхдагч хуулийн төслийг боловсруулаад байна. Үндэсний хэмжээнд явуулсан судалгаагаар хүүхэд өдөрт хамгийн багадаа дөрвөн цагийг нийгмийн сүлжээнд зарцуулдаг ч эцэг эхийн хяналт сул, хувийн мэдээллээ хамгаалах мэдлэггүй байгаа нь цахим гэмт хэргийн хохирогч болох, ёс бус үйлдэлд уруу татагдах зэрэг үр дагаврууд ар араасаа гарч байна. Иймд нийгмийн сүлжээ хэрэглэгчдэд насны хязгаар тогтоож, баталгаажуулах замаар ашиглах, болзошгүй эрсдэлээс сэргийлэх эрх зүйн шинэ зохицуулалтыг тус хуулийн төсөлд тусгажээ.

Тус хуулийн төсөл батлагдсанаар 16 нас хүрээгүй хүүхдийг нийгмийн сүлжээнд бүртгүүлэх, ашиглахыг хязгаарлах замаар хүүхдийг цахим орчны дарамт, заналхийлэл, эрсдэлт нөхцөлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, эрх зүйн орчныг бүрдүүлэх юм.

Олон улсын туршлагаас дурдвал, Франц улс 2023 онд 15 хүртэлх насны хүүхэд нийгмийн сүлжээнд бүртгүүлэхдээ заавал эцэг, эхийн зөвшөөрөл авах хууль баталсан бол Австрали улс 2024 онд 16-аас доош насны хүүхдийг нийгмийн сүлжээнд нэвтрэхийг бүрэн хориглосон байдаг аж. Иймд эцэг, эх асран хамгаалагч, иргэдээс энэхүү хуулийн төсөлд саналаа өгч, хүүхдийн аюулгүй байдлыг хамгаалахад бодитой хувь нэмэр оруулахыг  уриалж байна.

0/1000