horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Б.Баярбаатар: Эпштэйнтэй нэр холбогдсон улс төрчдийн асуудлыг судлах хянан шалгах хороо байгуулж нээлттэй сонсгол хийнэ

post-img

Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдлаа. Хуралдаанаар үеэр УИХ-ын зарим гишүүдийн зүгээс Хянан шалгах түр хороо байгуулж Эпштэйнтэй нэр холбогдсон улс төрчдийн асуудлыг шалгах санал гаргаж байгаагаа илэрхийлсэн юм. Тэгвэл үүнтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн Б.Баярбаатарын зүгээс Түр хороо байгуулж, нээлттэй сонсгол зохион байгуулахаар гарын үсэг цуглуулах төлөвлөгөөтэй байгаагаа мэдэгдсэн юм.

Тэрбээр энэ талаараа “Эпштейн бол санхүүгийн гэмт хэрэгтэн. Морин уралдаан, үнэт чулуу, уран зураг, эдлэн газар хаус зэргээр мөнгө угаалтыг хийдэг гэх мэдээлэл бий. Мөн бусад улс орнуудын улс төрд нөлөөлж тодорхой шийдвэрүүдийг гаргуулах лобби ажлыг хийдэг төдийгүй улс дамнасан хүний наймааны хэрэгт ч холбоотой тухай мэдээлэл ч байгаа. Харамсалтай нь өнөөдөр Монгол Улсын Монгол Улсын Төрийн тэргүүн, Ерөнхий сайд, Гадаад харилцааны сайдаар ажиллаж байсан Л.Пүрэвсүрэн нарын хүмүүс нэр холбогдсон. Хууль зүйн байнгын хороон дээр эдгээр агуулгуудаар нийтийн сонсгол зохион байгуулах саналыг гаргаад, УИХ-ын гишүүд дэмжиж гарын үсэг цуглуулж эхэлж байна” гэлээ.

0/1000