horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

“Шар өвс шатахуун адил шатдаг” аяныг эхлүүлсэн ч иргэд ил гал гаргасаар байна

post-img

Хаврын хуурайшилттай байгаа энэ үед шар өвсөө шатааж өөрий нболно бусдбн эд хөрөнгөд хохихирол учруулах тохиолдод сүүлийн үед олон гарч байгааг Онцгой байдлын байгууллагаас анхааруулж буй. Тодруулбал, өчигдөр буюу 5-р сарын 5-нд  СХД-ийн 40-р хороонд шар өвс шатааснаас гал гарч, хоёр айлын хашаа галд автсан. Иймд учирч болох эрсдэлээс сэргийлэх зорилгоор Нийслэлийн Онцгой байдлын газраас гал түймрийн нөхцөл байдалтай холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Хаврын хуурайшилт эхэлснээр шар өвснөөс улбаатай 70 гал түймэр гарчээ

Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга, дэд хурандаа Ж.Хүдэрчулуун “Нийслэлийн хэмжээнд он гарсаар өнөөдрийн байдлаар 897 удаагийн гал түймрийн дуудлага бүртгэгдсэн. Гал түймрийг шалтгаан, нөхцөлөөр нь ангилбал ил галаас үүдэлтэй гал түймэр дийлэнх хувийг эзэлж байгаа бол цахилгаан ашиглалт, яндангийн цоонолтоос шалтгаалсан тохиолдлууд гарч байна.

Түүнчлэн он гарсаар нийслэлийн хэмжээнд шар өвсний 75 удаагийн дуудлага бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 67 хувиар буурсан үзүүлэлт гарчээ. Гэвч иргэдийн хариуцлагагүй байдал өндөр хэвээр байгаа юм. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Богд ууланд хоёр удаагийн түймэр гарчээ. Харин өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд ой, хээрийн хоёр удаагийн түймрийн дуудлагыг бүртгээд байна” гэлээ.

Ойн тухай хуульд зааснаар нэн хуурайшилтын аюултай үед ой, модонд ил гал гаргахыг хориглодог.

Богд уул руу алхаж буй иргэд ил гал асааж, хоол, цай хийх тохиолдол их байна. Иймд Нийслэлийн онцгой байдлын газраас “Шар өвс шатахуун адил шатдаг” аяныг эхлүүлж, холбогдох байршлуудад хяналтын пост ажиллуулан иргэдэд тогтмол анхааруулга өгч байна. Гарч буй ил залгай гал түймрийн 50 орчим нь хувь нь тамхины иш, шүдэнз гэх мэт байдлаас улбаатай байна. Он гарсаар Нийслэлийн онцгой байдлын газар 897 гал түймрийн дуудлагаар ажиллажээ. Тодруулбал, Баянзүрх дүүрэгт 223, Сонгинохайрхан дүүрэгт 210, Хан-Уул дүүрэгт 108 гал түймэр гарчээ.  Харин он гарсаар шар өвснөөс улбаатай 70 орчим түймэр гарчээ.

Гэсэн хэдий ч зарим иргэн алба хаагчдын анхааруулгыг үл ойшоон ил гал гаргасаар байгааг талаар дурдлаа. 

0/1000