horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userБ. Оюунжаргал

27 бөхөөс авсан допингийн шинжилгээний хариу сөрөг гарчээ

post-img

Монголын Үндэсний Бөхийн Холбооны санхүүжилтээр 20, Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллагын хяналт шинжилгээний төлөвлөгөөний хүрээнд 7 буюу нийт 27 допингийн хяналтын сорьцыг үндэсний бөхийн тамирчдаас цуглууллаа.

Сорьц цуглуулах ажиллагааг 3-р сарын 13-наас 4-р сарын 11-ний хооронд зорилтот болон түүврийн аргачлалаар зохион байгуулсан бөгөөд лабораторийн шинжилгээний хариугаар хориотой бодисын илрэл тогтоогдоогүй байна.

Мөн Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагаас баталсан 2026 оны TDSSA зааварчилгааны хүрээнд шээсний зарим сорьцод өсөлтийн даавар ялгаруулагч хүчин зүйл(GHRF) болон эритропоэтин (ERA)-ийн шинжилгээг нэмэлтээр хийжээ.

Эх сурвалж: Монголын Үндэсний Допингийн Эсрэг Байгууллага

0/1000