Сүүлийн үед төрийн үйлчилгээний E-Mongolia системийг дуурайлган хийсэн залилангийн холбоос цахим орчинд олноор тархаж байна. Энэ нь таны хувийн болон банкны мэдээллийг хулгайлах зорилготой “фишинг” (phishing) халдлага гэдгийг e-mongolia академиас анхаарууллаа.
Иймд,
-Сэжигтэй холбоос дээр ямар ч тохиолдолд бүү дар
-Цахим хуудсанд нэвтрэх нэр, нууц үг, банкны картын мэдээлэл болон бусад хувийн мэдээллээ хэзээ ч бүү оруул.
-Ийм төрлийн зурвас, линк хүлээн авсан бол тэр даруйд нь устгаж, илгээгчийг блоклох
Төрийн үйлчилгээг зөвхөн e-mongolia.mn албан ёсны вэбсайт болон гар утасны аппликейшнээр дамжуулан авахыг санууллаа.

