horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Сонгуульд нэр дэвшүүлэх ажиллагаа эхэллээ

post-img

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгууль 6 дугаар сарын 21-нд болно. Энэ удаагийн сонгуульд МАН, АН, ХҮН, Их нам, Иргэдийн оролцооны нэгдэл нам оролцохоо СЕХ-нд илэрхийлсэн байна.

Энэ сонгуульд оролцохоо илэрхийлсэн нам нэр дэвшүүлэх болон бие даан нэр дэвшүүлэх ажиллагаа өнөөдөр эхэллээ. Намууд 5 дугаар сарын 13-ны өдрийг дуустал нэр дэвшигчдээ тодруулна. Нэр дэвшүүлэх ажиллагаа дууссан өдрөөс хойш 3 хоногт багтаан, 2026.05.16-ны дотор баримт бичгээ тухайн шатны сонгуулийн хороонд хүргүүлнэ.

Сонгуулийн хороо нэр дэвшигчийн баримт бичгийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэж, тогтоол гаргах юм. Улмаар нэр дэвшигчийг бүртгэх тухай шийдвэр гаргасан бол 6 дугаар сарын 6-нд тухайн шатны сонгуулийн хороо нэр дэвшигчийн үнэмлэх олгож, нийтэд мэдээлнэ. Үүгээр сонгуулийн сурталчилгаа эхэлнэ.

0/1000