horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userТ. Алтанзагас

ОБЕГ: Ойн гал түймрийг унтраахаар ажиллаж байна

post-img

Онцгой байдлын алба хаагчид ой, хээрийн хоёр гал түймрийг унтраахаар ажиллаж байна. Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын Зэрлэг багийн “Баянзүрх” гэдэг газар ойн гал түймэр гарсан ба энэ тухай дуудлага мэдээлэл тавдугаар сарын 04-ний өдөр иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн онцгой байдлын газар, сумын мэргэжлийн анги, орон нутгийн нийт 80 хүн, 4 автомашин, 7 мотоцикл, 19 морьтойгоор 07:30 цагаас эхлэн ойн түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна.

Мөн Сэлэнгэ аймгийн, Мандал сумын Түнхэл 5 дугаар баг “Зүрх хүзүү” гэдэг газар гарсан ойн түймрийг онцгой байдлын газрын 19 дүгээр анги, орон нутгийн нийт 48 хүн, 5 автомашинтай түймрийн хойд талаас зүүн чиглэлд унтраах ажиллагаа явуулж байна.

0/1000