horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

О.Цогтгэрэл: АН гэдэг улс төрийн машин хол замд уралдахад бэлэн болсон

post-img

Ардчилсан намын ҮБХ-ны хурал өчигдөр болж Ерөнхий нарийн бичгийн дарга, дэд дарга нараа сонгов. Уг хурлын талаар тус намын удирдлагууд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

АН-ын дарга О.Цогтгэрэл:

-АН-ын улс төрийн үйл явцын 1 шат дууслаа. 2028 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг хэрхэн яаж нэр дэвшүүлэх вэ гэдэг эрхзүйн баримт бичгээ гаргалаа. АН-ын хувьд дотоод цэгцрэл дууссан. Гадагшаа улс төрөө хийх АН гэдэг улс төрийн машинаа шинэчлэн тордсон, тосолсон. Эд ангиудыг нь шинэчилсэн, сольсон. Хол замд уралдахад, илүү ачаа дааж уралдахад бэлэн болсон.

АН-ын аймаг, нийслэлийн намын хорооны бүрэлдэхүүний 70 орчим хувь нь шинэчлэгдлээ. 39 хүртэлх насны залуусаас бүрдсэн.

0/1000