Ардчилсан намын ҮБХ-ны хурал өчигдөр болж Ерөнхий нарийн бичгийн дарга, дэд дарга нараа сонгов. Уг хурлын талаар тус намын удирдлагууд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт:
-АН бол ард түмнээс эхтэй, доороосоо зохион байгуулалтаа хийж чаддаг нам гэдгээ ард түмэндээ харуулж чадлаа. 36 жилийн дараа АН 2 дахь шинэ сэргэн мандлаа эхлүүлж чадсан. Манай 5 дэд дарга бол 5 өөр чиглэл хариуцна. 5 фракцыг төлөөлж байгаа. Энэ бол үзэл санааныхаа төлөө ухаанаа уралдуулдаг ч эв нэгдлээ хангаж чаддагаа харуулсан үйл явдал.
6-р сард болох аймаг, нийслэлийн ИТХ-ын нөхөн сонгуульд АН өндөр зохион байгуулалттайгаар оролцоно.

