horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

С.Баярцогттой АН

post-img

“АН бол ард түмнээс эхтэй, доороосоо зохион байгуулалтаа хийж чаддаг нам гэдгээ ард түмэндээ харуулж чадлаа. 36 жилийн дараа АН 2 дахь шинэ сэргэн мандлаа эхлүүлж чадсан. Энэ бол үзэл санааныхаа төлөө ухаанаа уралдуулдаг ч эв нэгдлээ хангаж чаддагаа харуулсан үйл явдал” гэж АН-ын шинэхэн ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт өчигдөр сэтгүүлчдэд мэдээллээ.

АН яаж шинэчлэгдсэнийг цаг хугацаа харуулна. Энэ шинэчлэлийг нь ард түмэн яаж үнэлэхийг 2026.06.21-нд болох аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын нөхөн сонгуулиар харна. Үүнийг оройлон оролцож, намд нь тавьсан дүнг нэр дээрээ бичүүлэх хүн бол С.Баярцогт.

Түүнийг АН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч ч болоогүй байхад тал талаас боорлож эхэлсэн. “Улс төрийн тавилт тодорхой болж байна. Юу руу явж байна гэвэл “Рио тинто”-г дэмждэг, “Эрдэнэт”-ийн 49%-ийг буцаах, Ухаахудагаар огт оролдохгүй ийм Ерөнхийлөгч 2027 онд заавал гарах ёстой гэсэн компанит ажил явж байна. С.Баярцогт даргыг Ерөнхийлөгч болгохоор тохирсон байна” гэж Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ NTV телевизийн “Лхагвын тойм”-оор ярьсан. Тэгээд л С.Баярцогт АН-ын генсек болсон. 21 хоногийн дараа жинхэллээ. Түүний таамаглал байгаа хэр онохыг одоохондоо бүү мэд.

Намд нь тавьсан дүнг нэр дээрээ бичүүлэх хүн бол С.Баярцогт

С.Баярцогтыг АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхээр У.Хүрэлсүх захиалсан гэх итгэхийн аргагүй яриа үүнээс ч өмнө гарсан. Хэрэв энэ үнэн бол С.Баярцогт дараагийн С.Эрдэнэ болно. Өмнөх сонгуулиар С.Эрдэнийг У.Хүрэлсүх захиалж, Ерөнхийлөгчийн сонгуульд АН-аас нэр дэвшүүлсэн гэх барим тавим мэдээ бас түгж байлаа. Хажуунаас нь хараагүй ч хамаг бүхэн болсны дараах ажиглалтаар уг мэдээлэл үнэн байсан байж мэдэхээр байлаа.

3 хүн өрсөлдөхөд 4-т орж, цагаан сонголтод С.Эрдэнэ ялагдсанаар АН-ын нэр хүнд намаг балчигт шигдэж, У.Хүрэлсүхийн халаасанд орсон хэмээн олон сонгогч дургүйцсэн. Тэгэхэд зөвхөн С.Эрдэнэ биш, АН 3 намаас 4-т орж, гутамшиг болсон юм даг. Ялагдсан шалтгаан нь ч ганцхан С.Эрдэнэдээ биш, худалдагдсан гэдэгтээ байв.

Одоо харин С.Баярцогт АН-ын генсек болсноор ард олны, сонгогчдын, АН-ын гишүүд, дэмжигчдийн айдас дахин сэрлээ. Сэрээхийг хүсэж, зориуд сэрээж байгаа хэсэг бас байна. “Хэн ч дэвшсэн энэ бүлэглэлийн гарт Монголын төр дахиад 6 жил явах нь. Ер нь ч иймэрхүү явж ирсэн юм” гэсэн Л.Оюун-Эрдэнийн үг бол нэг талаас санаатай хатгаас, нөгөө талаас сэрэмжлүүлэг.

Тэр чинь АН гэдэг уралдааны машины инженер болчихлоо шүү дээ

Санаж сэрж урагшлах нь ухаантны ёс. “С.Баярцогтыг ерөнхий нарийн бичгийн даргаар сонгосон нь АН-д дахин сэргэлт авчирлаа” гэж АН-ын дэд дарга Н.Ганибал онцолсон. Сэргээх үү, ширгээх үү гэдгийг цаг хугацаа харуулна.

АН-ын дарга О.Цогтгэрэлийн мэдэгдсэнээр АН үнэхээр гэрээ цэгцэлж, гадагшаагаа улстөрөө хийхэд бэлэн болсон бол сайн хэрэг. Тийм ч байж мэднэ. АН гэдэг улс төрийн машинаа шинэчлэн тордсон, тосолсон, эд ангиудыг нь шинэчилсэн, сольсон, хол замд уралдахад, илүү ачаа дааж уралдахад бэлэн болсон болохоор нь будгийг нь халцлахаар, зураас гаргахаар, эрэг шургийг нь муу юмаар солихоор, эвдэж хэмхлэхээр өрсөлдөгчид нь элдэв яриа түгээж байх магадлалтай. Мэдээллийн зуунд, мэдээллийн улс төрд бид амьдарч байна шүү дээ.

Тийм бол С.Баярцогт хамгийн эхний, эрчимтэй доволгоонд өртөх нь аргагүй л дээ. Тэр чинь АН гэдэг уралдааны машины инженер болчихлоо шүү дээ.

0/1000