Аргентинээс Антарктид руу 150 хүнтэй зорчиж явсан “MV Hondius” хөлөг онгоцон дээр хантавирүс дэгдэж, 3 хүн нас барсан. Уг вирүс хүнээс хүнд халдах чадвартай андс (Andes) омог болохыг албан ёсоор баталлаа. Өмнөд Африкийн Эрүүл мэндийн сайд Аарон Мотсоаледи парламентын тайландаа тус улсын лабораторид шинжилсэн хоёр өвчтөнөөс андс омог илэрснийг мэдээлжээ.
Энэ нь хантавирүсийн омгуудаас хүнээс хүнд халдаг нь тогтоогдсон цорын ганц хувилбар аж. Уг вирүс хүнээс хүнд халдсан тохиолдол одоогоор маш цөөн. Гэхдээ маш ойрын хавьталд халдах эрсдэлтэй гэж мэргэжилтнүүд анхааруулж байна.
Хантавирүс тусвал өндөр халуурах, амьсгалахад хүндрэл үүсэх аюултай. Тиймээс эрт илрүүлэх, хавьтлыг хянах нь маш чухалд тооцогддог.

