Хантавирүсийн андс омог Европт халджээ. Өмнөд Африкт аялж явсан 150 зорчигчтой хөлөг онгоцны 3 зорчигч уг өвчнөөр нас бараад байна. Уг онгоцон дээр яваа Их Британийн иргэнээс халдвар илэрсэн. Харин өчигдөр Европт уг өвчний халдвар авсан анхны өвчтөн Швейцарт бүртгэгдлээ.
Андс омог хүнээс хүнд халдах чадвартай. Тиймээс гадаад улсад яваа иргэд аялал, олон нийтийн газраар зорчих үедээ амны хаалт хэрэглэх, гарын ариун цэврийг сахих, мэрэгч амьтны ялгадас, бохир орчноос сэргийлэхийг ЗӨСҮТ зөвлөж байна.

