Төрийн албан хэргийг кирилл болон Монгол бичгээр хослон хөтлөх, цаашид Монгол бичигт үе шаттайгаар шилжих бодлогын хэрэгжилтийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 96 дугаар тогтоолоор баталсан. “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр III”-ийн хүрээнд Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс Монгол бичгийн сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байна.

Тус сургалтыг Чой Лувсанжавын нэрэмжит Хэл, иргэншлийн хүрээлэнгийн туршлагатай багш нар удирдан явуулж байна. 2025 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Удирдах болон дунд шатны 52 албан хаагчийг Монгол бичгийн дунд, гүнзгий шатны сургалтад хамруулж, амжилттай төгсгөн гэрчилгээ олгожээ. 2026 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн шинээр томилогдсон тасгийн эрхлэгч, албадын дарга, ахлах сувилагч болон дэмжих албаны мэргэжилтнүүд зэрэг нийт 64 албан хаагчийг хамруулан анхан, дунд шатны сургалтыг зохион байгуулж байна. Сургалтаар Монгол бичгийн анхан, дунд шатны мэдлэг олгож, компьютерт Монгол бичгээр баримт бичиг шивэх, боловсруулах практик дадлага эзэмшүүлж байгаа бөгөөд сургалт Лхагва гаригт цахимаар, Баасан гаригт танхимаар зохион байгуулагдаж байна.

