horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Г.Дамдинням: Газрын тосны үйлдвэр ашиглалтад орохгүй удаашрах эрсдэл үүслээ

post-img

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Газрын тос боловсруулах үйлдвэр, Сэлбэ дэд төвийг санхүүжүүлэхийн тулд ЗГ гадаадаас зээл авч, ашиглахаар шийдээд байв. Үүнтэй холбогдуулан Гадаад зээллэгийн ашиглалтын тухай хуулийн төслийг УИХ-аар батлуулахаар ЗГ өргөн барьсан юм. Уг төслийг УИХ эцсийн шатанд унагалаа. Энэ талаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням сэтгүүлчдэд мэдээлэв.

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням:

-Энэ бол Монгол Улсын хувьд маш чухал хууль. Манай улс газрын тосны бүтээгдэхүүний хувьд 100 хувь бусдаас хараат байдаг. Энэ хараат байдлаасаа ангижрахын тулд нефть боловсруулах үйлдвэр байгуулах шаардлагатай. Гэвч нефть боловсруулах үйлдвэр гадаад зээлийн ашиглалттай холбоотой асуудлаас шалтгаалан зээлээ бүрэн ашиглаж чадахгүй байна. Иймээс энэхүү түгжээг тайлах агуулгатай санал, хуулийн төсөл өргөн барьсан боловч дэмжигдсэнгүй. Салбарын сайдын хувьд энэ шийдвэрт үнэхээр сэтгэл дундуур байна.

УИХ-ын гишүүдийн ирц хангалттай байсан. Энэ асуудалтай зэрэгцээд Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Сэлбэ дэд төв зэрэг өөр хоёр төсөл мөн хэлэлцэгдсэн нь нөлөөлсөн байж болзошгүй. Гэхдээ яг ямар шалтгаанаар дэмжээгүйг тодорхой хэлж мэдэхгүй байна.

Гэхдээ бид энэ төслийг зогсоохгүй, үргэлжлүүлнэ. Одоогийн байдлаар ийм байдлаар явбал төсөл 10, 20 жилээс ч урт хугацаанд үргэлжлэх эрсдэлтэй. Учир нь зээлийн хөрөнгийг бүрэн ашиглаж чадахгүй байгаа нь гол саад болж байна. Ийм нөхцөлд Засгийн газраас дахин өргөн барих нөхцөл үүсэж байна. Төслийн үр дагавар нь нефтийн үйлдвэр ашиглалтад орохгүй удаашрах, улмаар шатахууны хомсдол үргэлжлэх эрсдэлтэй. Буцаагдсан хуулийн төслийг нэг жилийн дотор ижил агуулгаар дахин өргөн барих боломж хязгаарлагдмал байдаг. Газрын тосны үйлдвэрийн асуудлыг тусад нь авч үзэж, дахин өргөн барихаар шийдсэн.

0/1000