horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

16 настай охин, 32 настай бүсгүйг хөнөөсөн хэргийг хаалттай шүүж байна

post-img

16 настай охин болон 32 настай эмэгтэйг онц харгис аргаар хөнөөсөн Ц.Дагвадорж болон нэр бүхий дөрвөн хүнд холбогдох хэргийн давж заалдах шатны шүүх хурал өнөөдөр нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд явагдаж байна. Уг хэрэгт өсвөр насны шүүгдэгч холбогдсон тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар бүлэгт заасны дагуу шүүх хурал хаалттай үргэлжилж байна.

Анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Дагвадоржид бүх насаар нь хорих ял оноосон юм. Уг хэрэгт шүүгдэгч, хохирогч гэсэн хоёр статустайгаар оролцсон Э.Номин-Эрдэнэ, Э.Ган-Эрдэнэ нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгасан. Мөн насанд хүрээгүй шүүгдэгч Х.Энхсайханыг цагаатгасан.

Мөн гэмт хэргийн хор хохирол болгож, Ц.Дагвадоржийг 256 сая төгрөгийг 16 настай амь хохирогч Ч.Шинэсарангийн ээж Г.Отгонтуяад, 205 сая төгрөгийг 32 настай амь хохирогч З-н хууль ёсны төлөөлөгчид гаргаж өгөхөөр шийдвэрлэсэн юм.

Хэргийг эргэн сануулбал, 2024 оны зургадугаар сард 20 настай Ц.Дагвадорж нь 32 настай эмэгтэй болон 16 настай охиныг хэдхэн хоногийн зайтай онц хэрцгийгээр хөнөөсөн байдаг. Өөрөөр хэлбэл, 2024 оны зургадугаар сарын 8-9 шилжих шөнө З гэх 32 настай эмэгтэйг гэрт нь хөнөөж, хүнсний скочоор ороон хувцасны шүүгээнд нь хийсэн байсан гэх. Талийгаач эмэгтэйг ар гэрийнхэн нь болон хууль хяналтынхан ололгүй олон хоносон учир цогцос нь өмхийрсөн байдалтай гэрээсээ олджээ. Харин дээрх хэрэг болсноос 12 хоногийн дараа буюу 2024 оны зургадугаар сарын 21-ний шөнө Ц.Дагвадорж нь архидан согтуурсан үедээ Хан-Уул дүүргийн II хороонд оршин суух 16 настай Ш гэх охиныг онц хэрцгийгээр хөнөөж, цогцсыг нь чемоданд хийсэн байсныг цагдаагийнхан илрүүлсэн байдаг.

0/1000