horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userХ. Болормаа

Т.Даваадалайгийн оронд Н.Жаргалсайханыг томиллоо

post-img

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалайгийн оронд Г.Жаргалсайханыг томиллоо. Г.Жаргалсайхан 2020-2026 онд Баянзүрх дүүргийн засаг даргын орлогч, засаг даргаар ажиллаж байв.

Харин нийслэлийн засаг даргын нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин цаашид эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудлыг хариуцаж ажиллахаар боллоо. Мөн нийслэлийн Автозамын түгжрэлийг бууруулах төсөл, хөтөлбөрийн зохицуулагчаар Л.Ану-Үжинг томиллоо. Тэр өмнө нь “Улаанбаатар трамвай” төслийн удирдагчаар ажиллаж байсан юм. Түүнчлэн “Улаанбаатар метро”, “Улаанбаатар трамвай” төслүүдийг Т.Мөнхдалайд хариуцуулжээ.

0/1000