Нийслэл хотын орон сууцны айл өрх, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн халаалт энэ долоо хоногийн Баасан гарагаас эхлэн 9-р сарын 15-ныг хүртэл зогсоно.
Энэ хугацаанд дулааны шугамын өргөтгөл, шинэчлэлийн засварын ажил эхэлж, нийт найман удаагийн зогсолтоор хэрэглээний халуун усыг хязгаарлана гэж “Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК-аас мэдээлэв.
Дулааны шугамын засварын ажил 5-р сарын 18-наас 8-р сарын 13-ны хооронд үргэлжлэх юм байна. Тодруулбал эхний ээлж буюу 5-р сарын 18-28-ны хооронд дараах байршлуудад халуун ус хязгаарлана.
- БӨҮР
- Говь-2 ХК орчим
- Вива сити
- Шинэ яармаг хорооллууд
- ХУД-ийн нэгдсэн эмнэлэг
- Нийслэлийн шинэ төв Хангард орчмын хэрэглэгчид
- Ирээдүй хороолол
- БҮК орчмын хэрэглэгчид
- Төв цэнгэлдэх
- Хүннү хороолол
- Рапид хороолол
- 120 мянгат
- Туулын хөвөө
- Зайсан орчмын орон сууцны хороолол
- Арьс ширний үйлдвэрийн район
- 19-р хороолол орчмын хэрэглэгчид багтаж буй.

