2026 оны 4-р сард улсын инфляцын түвшин 10.1 хувьтай гарсныг Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.
Энэ нь ойрын жил гаруйн хугацаан дахь хамгийн өндөр үзүүлэлт болж байна.
Инфляцын түвшин 2026 оны дөрөвдүгээр сард улсын хэмжээнд 10.1 хувь гарсны 5.4 (53.1%) нэгж хувь нь хүнсний бараа, ундаа, усны бүлэг, 0.9 (8.9%) нэгж хувь нь тээврийн бүлэг, 0.8 (8.2%) нэгж хувь нь хувцас, бөс бараа, гутлын бүлэг, 0.8 (7.6%) нэгж хувь нь боловсролын үйлчилгээний бүлгийн үнийн өсөлтөөс голлон шалтгаалсан байна.
Тодруулбал 2026 оны дөрөвдүгээр сард өмнөх оны мөн үетэй харьцуулахад улсын хэмжээнд барааны бүлгийн үнэ 10.9 хувь, үйлчилгээний бүлгийн үнэ 7.6 хувь, хүнсний бүлгийн үнэ 19.3 хувь, хүнсний бус бүлгийн үнэ 6.4 хувиар тус тус өсөв.
Үнийн өсөлтийг бүсчилж үзвэл төвийн бүсэд барааны бүлгийн үнэ 12.1 хувь, Баруун бүсэд үйлчилгээний бүлгийн үнэ 8.7 хувь, Улаанбаатар хотод хүнсний бүлгийн үнэ 20.9 хувь, Баруун болон Хангайн бүсэд хүнсний бус бүлгийн үнэ 7.2 хувиар тус тус өссөн нь хамгийн өндөр байгаа юм.

