horoscope
horoscope
horoscope
Odmundur radio - FM 83.3/107
userА. Алтанцэцэг

Соёлын салбарыг сайдын дамжаа болгов. Горыг нь нийгмээрээ хүртлээ

post-img

Монголчууд бүхэлдээ соёлын доройтолд орсныг харуулах нэгэн үйл явдал өчигдөр цахим орчимд болж олон хүний ам уралдан уралцах сэдэв болов. Юу гэвэл  Төрийн шагналт соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч сэтгүүлч Шагдарсүрэнгийн Гүрбазар таалал төгссөнд салбарын яам эмгэнэл илэрхийлэхдээ баримтын алдаа гаргасан явдал байлаа. Энэ бол улс эх орныхоо соёлын бодлогыг түүчээлэн чиглүүлж явах учиртай соёлын яам нь өөрөө соёлын салбарынхаа бодлогыг тодорхойлох нь битгий хэл, соёлын бодлогогүй төдийгүй  мэргэжлийн боловсон хүчингүй болсны нэг жишээ юм.

Монголчуудын оюун санаа, соёлын тод илэрхийлэл болсон 3 ч нэрт төлөөлөгчийн уран бүтээлийг хооронд нь хольж Монгол сэтгэлгээнд наалдахааргүй уянгын халил бүхий эмгэнэлийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны албан ёсны пэйж хуудаст байршуулсан нь Монгол хүний бичих зүйл биш байлаа. Бидний соёлын талаар хангалттай хэмжээнийй дата цуглуулаагүй гадаадынхны програмчилсан хиймэл оюун ухаанаар соёлын нэрт зүтгэлтэнд гашуудлын эмгэнэл бичүүлсэн нь салбарын яамны хүндэтгэл биш харин Монгол түмнийхээ оюун санааг доромжилсон явдал боллоо.

Өчигдөр мөнх бусын жамыг үзүүлсэн Соёлын гавьяат зүтгэлтэн Шагдарсүрэнгийн Гүрбазар бол  түмнийхээ сэтгэлд хоногшсон олон туурвил бүтээлтэй эрхэм хүмүүн. Тэрбээр эх нутгаа магтан дуулж, эх оронч сэтгэлгээг уншигч олон түмэн, хүүхэд, залууст түгээн дэлгэрүүлсэн “Би Монголоороо гоёдог”, “Би Монголтойгоо адилхан”, “Монголын үнэртэй салхи” бүтээлүүдийг туурвиж  Монгол Улсын Төрийн шагнал хүртсэн нэгэн. Гэвч Соёл спорт, аялал жуулчлал, залуучуудын яам салбарынхаа эрхэм хүмүүнд эмгэнэл гаргах нэрийн дор салбарынхаа хэрхэн шалбаагт хутгалдсаныг түмэн олондоо нотлон харууллаа.

Соёлын бодлого алдагдсаны жишээг салбарын яам өчигдөрхөн харуулж байгаа боловч улс төр, нийгмийн олон үйл явдал Монгол улс соёл моралын элэгдэлд орсныг харуулах жишээ өдөр тутам өрнөж байна. Үүнтэйгээ бид бараг эвлэрсэн гэхэд хилсдэхгүй болов уу.

Төрийн эрх барих дээд байгууллагын гишүүд нь ард иргэдээ доромжлон даапаална, хараана зүхнэ. Хууль хэлэлцүүлэх явцад УИХ-ын гишүүд нь хоорондоо хэрэлдэнэ, зодолно. Харамсалтай нь энэ бүхэнд Монголчууд нийтээрээ дасчихсан. Учир нь төрд байгаа гишүүдийг сонгосон иргэд өөрсдөө ч соёл мораль гэдэг зүйлээ аль хэдийнэ гээчихсэн улс.

Нийслэлийн гудамжинд нийгмийн хууль биш бараг л зэрлэг байгалийн хууль үйлчилж хараал зүхлийн дуун хаа сайгүй цуурайтна. Унаатай нь унаагүйгээ дайрч унагана, гэмтээнэ.

Нэг хүний эрх ашиг бусдын эрхээр хязгаарлагдах учиртай нийгмийн дэг журам Монголд ердөө үйлчлэхгүй. Нус цэрээ ил задгай хаяхаас эхлээд чихнээс цус гарам муухай үгсээр хэнийг ч хамаагүй харааж загнана.

Бусдыг хүндэтгэх тахимдуу сэтгэл нийслэлд түгжирсэн түм буман хүнээс барагтаа л бол гарахгүй болтлоо Монголчууд мөс чанараа гээсэн байна. Бид бүхэлдээ ёс суртахууны уналтад орж нийгэмд тэр чигээрээ хариуцлагагүй байдал үүссэн гэхэд буруудахгүй.

Ёс суртахууны хэм хэмжүүрийг заан чиглүүлэх жүжигчид, дуучид нь дээрэлхэлтийг дэлгэрүүлэн түгээгчид болчихоод өсвөр үе залуустаа дээрэлхэлтийн өв уламжлал түгээсээр байгааг бид чимээгүй ажигласаар л амьдарч байна.

Ёс суртахууны энэ их уналт эцэстээ Монголчуудын үнэт зүйл рүү зайдагнан дайрч, өдгөө юу үнэ цэнтэйгээ ч ялгах сөхөөгүй болтол нь нийтээр нь мунхаг руу чирсээр явна. Гэхдээ энэ бүхэнд анхаарал хандуулж, бодлого чиглэл гаргах учиртай Засгийн газрын салбар яам нь бодлого тодорхойлох манатай, ажлаа хиймэл оюун ухаанд даатгасныг бид мэдлээ.

Үе үеийн засгийн газар улс үндэстнийхээ оюуны дархлааг барьж байх учиртай соёлын салбараа туршлага мэдлэггүй залуу улс төрчдийг туршлагажуулах дамжаа болгож ирсэн нь магадгүй чадамжгүй соёлын яамтай болох эхлэл болсон байх магадлалтай. Сайдын суудлаар шагнуулагсдын нэг төлөөлөл Ж.Алдаржавхлан гадаадаас ирмэгцээ алдаатай эмгэнэл бичсэн ажилтантай хариуцлага тооцно гэсэн. Гэхдээ нэг ажилтныг халснаар Монголчуудын соёл, ёс суртахууны доройтол сэргэх нь юу л бол?

Монголчуудын үнэ цэн, оюуны дархлааг сахин хамгаалах соёлын салбараа засгийн газрынхаа тэргүүлэх чиглэл болгодоггүй юм гэхэд сайдын дамжаа болгохоо больж болохгүй юу Ерөнхий сайд аа?

0/1000